Бугат Тэнгэр Хүч ХХК

Бугат Тэнгэр Хүч ХХК

Компаний товч танилцуулга

2010-11-11 17:24:53

 

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Бугат тэнгэр хүч ХХК нь 2007 онд байгуулагдаж Монгол, Орос улсын зах зээлд уул уурхай, барилга, зам тээврийн хүнд машин, механизм тоног төхөөрөмж, запас сэлбэгийг нийлүүлж байна.

Тус компани нь БНХАУ-ын Шианши мужийн хүнд машины  TONLI үйлдвэрийн TONLI автосамосвалын борлуулалтын компаниас гадна Бугат хотын хүнд машин механизм тоног төхөөрөмжийн BAOTOU ХХК-ний Монгол дахь албан ёсны борлуулалтын компани юм.

Бугат тэнгэр хүч ХХК нь Монголын уул уурхай, барилга, зам тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүдэд борлуулсан тоног төхөөрөмж, запас сэлбэгэндээ баталгаа гаргаж өгөхийн зэрэгцээ борлуулалтын дараах баталгаат хугацааны засвар үйлчилгээг газар дээр нь хийж байна.

Тус компани нь хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засварын газар шинээр барьж, оношлогоо, засвар үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож мэргэжлийн засварчид бэлтгэж байна.

 Бугат тэнгэр хүч ХХК нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн байгууллага бөгөөд 2008 онд Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар шалгарсан байна. Уул уурхайн ажилд зориулан гинжит болон дугуйт экскаватор, 1,7м3-3м3 хүртэл шанаганы багтаамжтай сүүлийн үеийн дугуйт ачигчийг ХААН, ХАС банкны лизенгээр худалдаалж байна.

Бүх төрлийн ачаа тээвэрлэгч машин 15-60 тонн хүртлэх бүх даацын тээврийн хэрэгслүүдийг захиалгаар нийлүүлэх боломжтой. Авто замын болон барилга угсралтын тусгай зориулалтын техник хэрэгсэлүүд /автогрейдер, автозамын индүү, усны тэрэг, цемент холигч болон цутгагч, автокран/-ийг хурдан шуурхай нийлүүлнэ.  

Нийтэлсэн : **no name | Уншсан (72) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй